Оди & Ундраа хосын хуримын гэрэл зураг

Хайрынхаа галыг нэгэн голомтод бадраалаа

Одгариг&Ундраа

Та бүхнийг хуримын ёслолдоо урьж байна

2026 оны 8-р сарын 8, Бямба гараг

Ирэхээ баталгаажуулах
Урилга

Эрхэм таныг урьж байна

Бидний хайрыг гэрчлэн, баярт мөчийг маань хуваалцана уу.

Хурим болоход...

00Өдөр
00Цаг
00Минут
00Секунд
Бидний тухай

Бидний хайрын түүх: Дэлхийг тойрсон адал явдал

Оди & Ундраа хамтдаа

АНУ болон Монгол гэх хоёр өөр тивд, 12 цагийн зөрүүтэй амьдарч байсан бидний хувьд нэгнийх нь өглөө, нөгөөгийнх нь орой байлаа. Гэвч цаг хугацаа, орон зай бидний сэтгэл зүрхийг холдуулж чадаагүй юм.

Харин ч биднийг улам ойртуулсан он жилүүдийн турш Япон, Турк, Франц, Итали, Чили, Перу, Хятад зэрэг дэлхийн олон орноор хамтдаа аялж, Монголынхоо уудам нутгаар холын замд гарч, амьдралын олон өнгийг хамтдаа мэдэрсэн билээ.

Онгоцны буудал дээрх догдолсон уулзалтууд, урт замын донсолгоо, өөр өөр тивд туулсан адал явдлууд бидний хайрыг улам бат бөх болгож, бие биенийхээ жинхэнэ мөн чанарыг танин мэдэхэд хүргэсэн билээ.

Ийнхүү хамтдаа туулсан зам, хуваалцсан дурсамж, бие биедээ өгсөн хайр бүхнийхээ үргэлжлэл болгон бид шинэ голомтоо бадрааж, галаа тулахаар шийдлээ.

Бидний хайрын түүхийн хамгийн сайхан бүлэг ийнхүү эхэлж байна.

Odi & Undraa

Хаана, хэзээ

Ёслолын мэдээлэл

Гэрлэх ёслол

Glory Resort, Хамаг Монгол өргөө

Тэрэлж

11:40 цагт

Хүлээн авалт

Glory Resort, Хамаг Монгол өргөө

Тэрэлж

18:00 цагаас

Тухайн өдөр

Өдрийн хөтөлбөр

  1. 10:30

    Зочид хүрэлцэн ирэх

    Ёслолд оролцох зочид цугларах

  2. 11:40

    Бөгж солилцох ёслол

    Хувцасны дүрэм: Ёслолын хувцас

  3. 15:00

    Гал голомтоо бадраах ёслол

    Монгол уламжлалт ёсоор — Хувцасны дүрэм: Үндэсний дээл

  4. 17:00

    Зураг авалт & коктейл

    Хамтдаа дурсгалын зураг

  5. 18:00

    Хүндэтгэлийн хүлээн авалт

    Хувцасны дүрэм: Ёслолын хувцас/Үндэсний дээл

Хариу өгөх

Ирэхээ баталгаажуулах

Та ирэх боломжтой юу?
Бэлэг

Сэтгэлийн бэлэг

Бидэнд баяр хүргэж, сэтгэлийн бэлгээ илгээхийг хүсвэл доорх дансыг ашиглана уу.

Банк

Хаан банк

Дансны нэр

УНДРАА БАТТУЛГА

Дансны дугаар

MN270005005570095316

Хүсэл ерөөл

Ерөөлийн дэвтэр

Найздаа аз жаргал хүсье. Үргэлж урьдын адил том зүрхтэй бусдад тусалдаг 104 ийн Оди хэвээр байгаарай.
Батгэрэл Сарантуяа
🌸🌼🌸 Тэнгэр эцгийн ивээлээр өрхөө татаж Этүгэн эхийн ерөөлөөр галаа бадрааж Уудам монгол нутгийнхаа ухаанаар ижилдэж Ухаант буурал дээдсийнхээ заншлаар сүлжилдэж Эрдэнийн ган бөх тулгандаа галаа бадрааж Эв эе, нандин хайраар өрхөө дулаацуулж Үрийн буянаар өрх гэр тань дүүрч Үеийн үед амгалан жаргалын дээдийг эдлэх болтухай Хурай Хурай Хурай 🌸🌼🌸
М.Билигт-Эрдэнэ
9 хүслээр хөглөгдөж Eрөөл магтаалаар шагнагдаж Эрүүл энх амьдарч Эд баялагаар бялхаж Мэдлэг оюун нь төгөлдөржиж Анд нөхдөөр хүрээлүүлж Өргөө гэр нь инээдээр цалгиж Үр балчируудаар гэрээ чимж Заяандаа эзэн байж Амар амгаланг мөнхөд цогцлоож ОдГариг Эрхэсийн ивээл дор 9 хүсэл нь Ундарч яваарай 🥰
Одсүрэн Сангибат
Хоёр дүүдээ энэ сайхан өдрийнх нь мэндийг хүргэж өргөө цагаан гэрт нь эрүүл энх, инээд хөөр, амжилт бүтээл сайхан бүхнийг хүсэн ерөөе 💐🤗😘.
Х.Туяа
Уйлах инээх үедээ ч цугтаа байж Унах босох үедээ ч хамтдаа байж Үрсийнхээ дуунд хайрын илч нь нэмэгдээд Өргөө цагаан гэртээ төвшин сайхан жаргаарай. Та хоёртоо аз жаргал хүсье!!
Gantsetseg
Алтан аргамж мэт хайр нь бат бэх байж, Ариун сэтгэл нь насан туршдаа мөнхөрч, Амар амгалан, аз жаргал нь өргөө гэрийг нь дүүргэж, Арвин их буян нь үе удмаараа дэлгэрэх болтугай. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе 🥰😍😊
Bolorerdene Namjir